Япон эрчүүд биеэ “үнэлнэ”

"Тэд надаас юу хүсэхийг би хэзээ ч мэддэггүй. Энэ нь бага зэрэг аймшигтай санагддаг шүү. Гэхдээ л сонирхолтой ажил” хэмээн Нишимото өгүүлэв. Тэрбээр энэ бизнес санаагаа дөрвөн жилийн өмнө бодож олсон бөгөөд өдгөө Япон даяар 60 орчим эрэгтэйг хамруулсан сүлжээний бизнестэй болжээ.
"Намайг авдаг эмэгтэйчүүд нэг юм уу хоёр цагийн туршид өөрийнх нь сонсогч байхыг хүсдэг юм” гэж Нишимото ярихдаа долоо хоног бүр түүнтэй хамт салхинд гарч зугаалахын тулд түрээслэн авдаг 80 настай эмгэний жишээг татсан байна.
Үйлчлүүлэгчид нь түүний ажилтнуудыг найзын хувиар, гэр бүлийн гишүүний хувиар, янз бүрийн арга хэмжээнд дагуулж явах хамтрагчаар түрээсэлж авдаг гэнэ. Зарим нь зүгээр л юм ярьж суух хүнээр дутагдсандаа тэдэнд ханддаг аж.