ХДХВ-ын халдварын тохиолдол 177 болжээ

1358

Өнгөрсөн долоо хоногт ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны амбулаториор нийт 815 үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд орсноос 471 нь урьдчилан сэргийлэх болон сайн дураараа хамарчээ.

Нийт үйлчлүүлэгчдээс 26 хүнд БЗДХ илэрснийг хяналтад авч, хавьтал судлал хийж, эмчилгээнд оруулсан байна. Өнөөг хүртэл  ХДХВ-ын халдварын 177 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Сүрьеэгийн тандалт судалгааны албаны амбулаториор 375 хүн хандаж үйлчлүүлснээс шинэ сүрьеэгийн найман тохиолдол илэрч хяналтанд оржээ. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй 19 өвчтөний асуудлыг эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцлээ гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Ж.Болор montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>