Бекхэм харшаа зарна

756

Бекхэм харшаа зарна

 

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм болон загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нар Франц дахь тансаг харшаа худалдахаар болсон талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Уг харш зургаан унталгын өрөө, зочны өрөө, гурван галт тогооны өрөөтэй юм. Викториа байшингийнхаа дотор дизайныг XIX зууны үеийнх шиг зассан байна.

 

Ихэнх өрөөний тавилгыг цэвэр модоор урлажээ.  Хос уг харшаа 2.4 сая ам.доллароор зарахаар болсон байна.

 

Бекхэм харшаа зарах асуудлаар өчигдөр хэд хэдэн хүнтэй уулзсан ч тохиролцоо хийж чадаагүй талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>