ЭРЭЭН ХОТТОЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

1009

ЭРЭЭН ХОТТОЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар, Эрээн хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Хотын байнгын орлогч дарга Уул "Эрээн хотод болох 7 дахь удаагийн Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна. Энэхүү чуулга уулзалт нь Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал гүүр холбоос болж, олон улсад нөлөөлөх хүч нь тасралгүй дээшилсээр байна. Монгол Улс идэвхтэй оролцож байгаад баяртай байна” гэлээ. Мөн тэрээр Эрээн, Улаанбаатар хоттой боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй "Улаанбаатар, Эрээн хотуудын эртний найрсаг харилцаа үргэлжилж байгаад талархалтай байна. Цаашид ч хоёр хотын хамтын ажиллагаа өргөжин хөгжих болно. Эрээн хотын "Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт нь олон талын ач холбогдол бүхий олон улсын чуулга уулзалт болж чадсанд баяртай байгаагаа илэрхийлье.  Нийслэл, Эрээн хоттой боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой. Боловсролын яам, салбар хариуцсан хүмүүстэй зөвшилцөж, ямар байдлаар хамтран ажиллахаа тодорхой болгох хэрэгтэй” гэв.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>