НҮБ-аас үерт өртсөн эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэв
НҮБ-ын Хүн амын сангаас Баян-Өлгий аймагт үерт өртсөн охид, эмэгтэйчүүдэд зориулан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Хүмүүнлэгийн тусламж зохицуулах газрынханд хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн сарын 10-нд Баян-Өлгий аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, 700 орчим хүн үерт автан олон хүншилжин суурьшсан бөгөөд тэдний 240 нь эмэгтэй байсан юм. Тиймээс ийн охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориуланНҮБ-ын Хүн амын сангаас эрүүл ахуйн багцыг хандивлаж буй нь энэ аж. Уг багцад ариун цэврийн хэрэглэл,дотуур хувцас, оймс, гар нүүрний алчуур, саван болон хамгааллын хэрэгсэл болох шүгэл, баттерейтай гар чийдэн зэрэг багтжээ. Уг үйл ажиллагаанд ОБЕГ-ын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа А.Сүхбаатар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцов.Д.Од