Энэ өдрийн зурхай /2016,08,16/

529

Энэ өдрийн зурхай /2016,08,16/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 13. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, цагаан морь өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал: Төмөр

Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ялангуяа эрчүүдэд их тааламжтай өдөр. Тэд эмэгтэйчүүдэд амжилтын амтыг мэдрүүлж чадна. Тэд өөрсдийн уран бүтээлийн ба сексийн ур чадвараа бүрэн дүүрэн харуулж чадна. Шинэ харилцаа холбоо тогтооно. Эсвэл хуучин харилцаа холбоогоо дурсана. Эмэгтэйчүүд гэрийн ажилд дарагдаж, хамтрагчтайгаа муудах магадлалтай. Таны хүсэл ба түүнийг биелүүлэх боломж хоорондоо зөрчилдсөнөөс таны төлөвлөгөө бүтэхгүй. Амьдралаас өгснийг нь авч илүү зүйл бүү шаард.


ҮХЭР (4/20-5/20)

Гайхалтай өдөр. Бусадтай хамтран ажиллаж, эв түнжинтэй байхад бүхнээ зориул. Өдрийн цайны цагаар хийх бизнес уулзалт тань амжилттай байх нь. Бусдад элгэмсэг, найрсаг хандаж, өөрийн хүсэл зорилгоо ойлгуулваас ямарч саадгүйгээр дээд зэргийн нөхцөлтэй гэрээ байгуулж чадна. Ганц бие хүмүүсийн хувьд ажлын хамтрагчдаа татагдаж, хоёр биендээ таалагдаж эхэлнэ. Багаар хамтрах төсөл үр дүнгээ өгч, сэтгэл ханамжтай үлдэнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Жүжиг, уран сайхны салбарт мэргэжилтэй эсэхээс үл хамааран бүх хүмүүсийг уран сэтгэмж дуудах болно. Дуртай зүйлээ хийхэд зориулсан хэдэн цаг чинь таныг жаргалтай болгож, тайвшралыг өнгө. Энэ үед учир битүүлэг байдал, далд явууллага таны сонирхлыг онцгой ихээр татах болно.

 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таатай өдөр. Алхах, дугуй унах гэх зэргээр биеийн дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Үүнийг өдөр тутмын мөрдлөгөө болго. Санхүүгийн хүндрэлтэй байгаа бол танд эерэг үр дүн авчрах төсвийн төлөвлөгөө гаргаж болно. Том зүйлд санаа зовохоосоо илүү жижиг зүйлсийг сайн анхаар. Ингэснээр та бүх зүйлийг амархан хийж чадна. Мөн аялалын төлөвлөгөөгөө дуусгах болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Бодлогогүй буруу хөрөнгө оруулалтыг ямар нэгэн төсөлд оруулснаас бизнест хүндрэл учирч ихээхэн хэмжээний хохирол амсч болзошгүй. Хөрөнгө оруулалтаа зөв хуваарилж зөв газарт оруулж байж л үр дүнд хүрнэ. Магадгүй олон тооны уран бодлууд таны толгойд эргэлдэж магадгүй. Гэхдээ хий юманд хүчээ үзээд алдах хэрэггүй энэ нь таны ой ухаанд муугаар үлдэх болно. Тиймээс өөрийн санаагаа сайн холбон мөн эрүүл тооцоотойгоор ханд.


ОХИН (8/23-9/22)

Тус дэмтэй өдөр. Хэрэв бодитойгоор ашиглаж чадах юм бол мөрөөдөл гэдэг хүч чадалтай зэвсэг. Та болон таны хамтран амьдрагч өнөөдөр олонхи зүйл дээр санал нийлэх болно. Тиймээс та тогтмол харилцаатай эсвэл одоогоор ганц бие аль нь ч байсан хайртай нэгэнтэйгээ байх хэрэгцээ тань нилээд нэмэгдэнэ. Бүх төрлийн наймаа хэлэлцээ ба санхүүгийн ажил хэрэгт анхааралтай ханд. Хялбар арга зам хайх хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хөгжилтэй өдөр. Сар өөрийн тань орд руу шилжих үед та илүү зоригтой болсноо мэдэрнэ. Та сайхан харагдаж, сэтгэл санаа тань өөдрөг байх тул хүмүүс тань руу эргэн харна. Энэ өдөр бусдад тааламжтай сэтгэгдэл төрөхөөр хувцасла. Та амжилтад хүрч чадна. Сэтгэлийг тань хямраах сөрөг хүмүүсээс хол бай. Та бусдын нөлөөнд амархан өртөж, таны сэтгэл санаа тань ч дагаад хямарна. Таны сонирхол, хобби амьдрал тань үнэтэй санагдах тул өр төлбөрөө төлөх эсэхэд та эргэлзэнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны сэтгэл санаа тогтворгүй байгаа нь та болох гээд байгаа зүйлээ зөнгөөр мэдрээд байгаа гэдэгт итгээрэй. Хэрвээ хүүхэд чинь болж бүтэхгүй байвал өөртэй нь ярилцаарай. Өөрийнхөө ажил хэргээ эртхэн амжуулсан нь хожигдсоноос хамаагүй дээр бөгөөд түүнийг шийдвэрлэх анхны арга замыг хялбархан олох болно.

 


НУМ (11/22-12/21)

Зорилготой. Таны зөн совин таны гайхалтай хөтөч байх болно. Сурч байгаа зүйлээ маш сайн хийх хэрэгтэй бөгөөд таны олж авсан зарим мэдээлэл шалгалтанд тань туслах болно. Та ядаж нэг удаа ч гэсэн нар мандах үед эрүүл агаар амьсгалах хэрэгтэй. Гол, нуур, далай руу аялал хийх нь алжаал ядаргааг тайлна. Голын намуухан урсгалыг харах хэрэгтэй. Энэ нь 7 хоногийн турш таныг эрч хүчтэй байлгана.

 


МАТАР (12/22-1/19)

Нийгмийн ажлууд таныг идэвхтэй байлгана. Та сонирхолтой сэдвээр бусадтай маргалдана. Хайр сэтгэлд азтай. Та хамтдаа цагийг өнгөрөөхөөр гадуур гарна. Та буруу зүйл хийж болзошгүй бөгөөд ирээдүйдээ таагүй байдалд орохгүйн тулд уучлалт гуй. Хэн нэгэн таныг өөрийн хосоо болгох гэж оролдоно. Таны дотоод сэтгэл дайны талбар мэт байх ба энэ нь таны зүрх болон бодлоо тэнцвэртэй байлгах гэсэнтэй холбоотой. Тайвширч, бясалгал хийн уг асуудлын талаар ярилц. Санаа зоволтоо орхи. Учир нь хариулт цагаа болохоор ирнэ.


ХУМХ (1/20-2/18)

Та ажлаасаа хөндийрч, аливаа үйл ажлаас холуур өнгөрөхийг хүсэх бололтой. Өнөөдөр гэнэтийн зүйл танд тохионо. Таарамжгүй, үзэл санаа нийлдэггүй хүндээ буулт хийхийг хүсэхгүй байх. Иймээс шууд бус аргыг та илүүд үзнэ. Гэхдээ та ташаа буруугаар ойлгож, нөхцөл байдлыг улам дордуулж болох юм. Арга мэх ашигласнаас зүгээр суух нь танд л өлзийтэй. Дотоод сэтгэлийн нигүүлсэл улам хүчтэй илэрч байгаа тул бусдад зөвлөмж туслалцаа үзүүлэхийг хүснэ. Амьдралын хэтийн төлөв хэрхэн өөрчлөгдөхийг та нүдээрээ харна. Наад зах нь нохойгоо дагуулаад гадуур алхах нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.


ЗАГАС (2/19-3/20)

Та өнөөдөр хайрлаж халамжилдаг хүмүүсээ нэн тэргүүнд тавина. Хүүхдээ найз нөхдийнх юм уу хамаатан садангийнд хүргэж өгөх хэрэг гарах байх. Бусдын эцэг эх танд санал тавьж, урьд өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй цагийг хамт өнгөрөөх болвол бүү гайхаарай. Шинэ танилууд танд буулт хийх ч та нээлттэй, илэн далангүй байж, бусдад урам зориг хайрлаарай. Заримдаа кино бодит амьдралыг санагдуулам үнэнийг өчиж, үзэгчдэд их зүйлийг ойлгуулж ухааруулж чаддаг. Хүсэл тэмүүлэл, романтик орчныг үгүйлж байгаа бол хайрттайгаа оройг сайхан өнгөрөөгөөрэй.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>