“Боко Харам”-ын дайчид Нигерийн цэргүүд рүү дайрчээ
Нигерийн нутаг дэвсгэр дээр орших "Боко Харам” террорист бүлэглэлийн дайчид Кангарва сууринд байрладаг Зэвсэгт хүчний анги руу дайралт хийсэн байна. Нигерийн армийн цэргүүд дайралтыг зогсоон, 16 террористыг хөнөөжээ.
Нигерийн армийн албан ёсны төлөөлөгч Сами Усманы өгүүлснээр, уг дайралтын явцад 12 цэргийн албан хаагч шархадсан аж. Мөн террористуудын зэвсэг хэрэгсэл агуулсан нууц газрыг цэргийнхэн олж илрүүлсэн талаар мэдээлсэн байна.
Дашрамд дурдахад, Нигери дэх "Боко Харам” бүлэглэл нь 2015 оны гуравдугаар сард "Исламын улс” террорист байгууллагад тангараг өргөн, дагаар орсон билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN