Энэ өдрийн зурхай /2016,08,17/

634

Энэ өдрийн зурхай /2016,08,17/

 

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 14. Буд гараг. Булаагч одтой, Гурван хөх мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Дотоод эрх чөлөөгөө олж авах, уран бүтээлийн эрч хүчээ илрүүлэх, жинхэнэ үнэнийг мэдрэх өдөр. Энэ ордны эмэгтэйчүүд нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах боломж олгох шинэ танилтай болно. Өнгөн талын хэт ёсорхог байдал үл ойлголцол төрүүлж, маргааны шалтгаан болж болзошгүй. Эрчүүд нэр хүндтэй болж алдаршихыг од эрхэс зөгнөж байна. Эмэгтэй хүний зүрхний түлхүүрийг олох ба оюун санааны өгөөмөр байдал нь хайр дурлалд амжилт авчирна.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та аль болох чимээгүй орчинд тайван байх хэрэгтэй. Шинэ өдрийг эхлэхээсээ өмнө ахиад жаахан дуг хийж, зүүднийхээ ертөнцөөр аял. Хэрэв таны зүүд бодит мэт санагдвал юу мэдэрснээ нэгд нэгэнгүй тэмдэглэн бичээрэй. Энэ нь таны зүрх сэтгэлийн бодит тэмүүлэл. Цагийн хуваарь тань шахуу бол зарим нэг ажил хэргээ түр хойшлуулахад гэмгүй. Өөртөө анхаарал халамж тавьж, хэт их гүйдэг ажлаасаа жаахан ч гэсэн хөндийрөөд амрах хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үйл явдлаар дүүрэн өдөр. Тэнгэр огторгуйд гаригуудын үйл хөдлөлийн иж бүрдэл болж байгаа тул бэлэн байдалд бай. Ажил дээрх бага зэргийн өөрчлөлт та нарын олонхыг өнөөдөр завгүй өнжүүлэх болно. Гэхдээ хэрэв тохируулга хийхэд ажил чинь амар болох бол таны талаас ямар нэгэн маргаан гарахгүй. Хэрэв та хос хоёрын нэг бол хамтран амьдрагчтай санал зөрөлдсөнөөс болж романтик байдал дуусгавар болж магад.

 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гайхалтай өдөр. Өнгөрсөн ажлын үр дүн гарна. Бардам зангаа хэтрүүлэх, бусдыг хэт шүүмжлэх аливаа нөхцөлд хянуур бай. Таны бүтээлч эрч хүч оргилдоо хүрч, та өөрийн авьяас билгээ харуулж, бүхий л төслөө амжилттай дуусгаж чадна. Нянгийн эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Хайр дурлалын асуудал зөвлөгөөний ачаар хялбар шийдэгдэх бөгөөд хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Дотны хүмүүстэй бодит дүр төрхийг харж сэтгэл гонсойно. Ямар ч чухал шийдвэр бүү гарга. Сарын сүүл хүртэл хүлээ. Тэгвэл бүгд тодорхой болно. Амьдралын утга учир мөн туйлын үнэнг олох гэж энэ өдрийг өнгөрүүлнэ. Магадгүй энэ нь өөрийн туулж өнгөрүүлсэн замаа эргэцүүлэн бодож зарим нэг ашиг тусыг авчирна. Завгүй хүмүүс аминч, хатуу хүмүүсээс хол бай тэгэхгүй бол тэднээс хамааралтай хүнд хэцүү байдалд орж болзошгүй.


ОХИН (8/23-9/22)

Орондоо өглөөний цайгаа уух, эсвэл нэмэлт нойр авах нь өдрийг эхлэх таатай арга зам байх болно. Долоо хоног дундуу орж байгаа тул чухал үр дүн өмнө чинь харагдах дөхөж байгаа тул чухал үр дүн өмнө чинь харагдах болно. Нөхдөө дийлэх хүмүүст нөлөө үзүүлэх хүсэлтэй хүмүүсийн хувьд боломж өндөр байна. Та нарын зарим нь нүүж, түншилж найзлах нэгнийг хайж байж болох юм. Нутаг нэгтнүүдийнхээ бүлэгт нэгдэх эсвэл сонирхдог зүйлтэйгээ холбоотой газруудад очвол урам зоригийг чинь сэргээх хүмүүсийг олох боломжтой ба тэдгээр хүмүүс сайн нөхөд чинь болж ч магад.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр илүү боловсрол олох, сургууль хайх, философи, шашны үйлдэлд сайн. Бархасвадь гарагт бусад хүмүүс таны замд саад хийсэн ч хүчин чармайлтад тань улам л аз нэмнэ. Илүү цаг хүчин чармайлт зарцуулснаар таны хувийн харилцаа сайжирна. Нэг хаалганы цаана нөгөө хаалга онгойдог гэдгийг санаарай.

 


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хэрэгцээтэй өдөр. Ашигтай наймааны боломжийг бүү алд. Интернетээр аялан, сонин уншиж, дэлгүүрээр ороод гар. Хоол ундаа цааш нь далд хийгээд хаягдал зүйл бүү болгоорой. Хэрвээ гэр бүлийн чинь доторх байдал өөрчлөгдөж, үнэтэй зүйл худалдан авсан бол та даатгалаа шинээр солиорой. Та хэрэв хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаа бол хүүхэд асрагч эртхэн хөлсөлсөн нь дээр.


НУМ (11/22-12/21)

Одод таны уян зөөлөн мэдрэмж нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна. Хэрвээ та хэн нэгнээс таагүй мессеж авах болон оюун санааны онцгүй мэдрэмж төрснөөс болоод зовлонд унаж болзошгүй. Та урлаг хөгжимтэй холбоотой тоглолт үзэх нь таны алжаалыг тайлж сайн эмчилгээ болох болно. Та хичээл зүтгэлийнхээ хүчээр амжилтанд хүрэх замаа олж чадна.

 


МАТАР (12/22-1/19)

Азтай өдөр. Санаанд ороогүй зүйл их үр нөлөөтэй байдаг. Та өөрийгөө хянах их чадвартай байх бөгөөд сэтгэл санааны байдлаа удирдаж чадна. Та өөрийнхөө хөрөнгөндөө буулт хийх шаардлага гарсан ч бизнес төлөвлөгөө төлөвлөгөөний дагуу явах нь зөв. Та өөрийнхөө төлөө ажиллаж эхлэх нь гэр бүл, санхүүд ашиг тусаа өгнө. Сайн ба муу талыг анзаарч, мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Настай хүмүүс тэтгэвэрт гарахаар бэлдэнэ. Идэвхтэй байдлаас амралт уруу шилжих нь үргэлж хэцүү байдаг гэдгийг сана.


ХУМХ (1/20-2/18)

Сар нарны хиртэлт нь энэ ордныхонтой холбогдуулж, шинэ нөхөрлөл хамтын ажиллагааг авчирна. Та юу хүлээв? Гэртээ ганцаараа урвайж суух хэрэггүй. Та гадагш гарч олны үймээн, хутгалдаж бужигна. Та олон янзын ааштайгаас гадна хувирал ихтэй ч хэн нэгэн таны хайр халамжийг, мэдрэх байх. Энэ үед сэтгэлийг нь түгшээхийн оронд нарийн учрыг хэлж орхи. Өөрийнхөө талаар ярьж суухын оронд тэднийг сонс.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрт таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд, өдрийн зоог барь. Таны бие сэтгэл дахин шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрж, урдаа юу ч тулгарсан туулаад гарах хүсэл зориг танд байна. Харин эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж биеэ зовоохын оронд эмчид хандан, ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг асуу.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>