СУРГАЛТЫН ТӨЛБӨР ӨРХИЙН ТӨСВИЙГ ХООСОЛЖ БАЙНА
Зуны зугаатай өдрүүд аль хэдийнэ ард үлдэж, өглөө оройдоо сэрүүн салхи сэвэлзэх нь намар ойртон ирж буйг сануулах мэт. Их, дээд сургуулиуд ч үүдээ нээж, суралцагчдаа бүтгээд эхэлчихэж. Наадмын дараа намар гэж үг бий. Малчдын хувьд намар хахирган хүйтнийг өнтэй давах бэлтгэл хангах үе байдаг бол ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийг өнгөрсөн хавар төгссөн хүүхдүүд тэдний эцэг эхчүүдийн тухайд хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны зардлыг нь олох томоохон асуудалтай тулгардаг ч гэж хэлж болно. Тиймээс "Монголын мэдээ” сонин улсын эдийн засгийн байдал хүндэрч, данс улайсан энэ үед их, дээд сургуулийн сургалтын төлбөр ямар байгаа хийгээд эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь бүрдүүлж буйг сонирхон энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй
Өнгөрсөн онд 73980 оюутан төлбөрөө бүрэн төлж чадаагүй байна
Эцэг эхчүүд банкны зээлээр хүүхдээ сургадаг
Давхар зээлээр төлбөрийг нь бүрдүүлжээ
Б.Даваахүү
Н.Батзаяа