УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас зарим компанид шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг шалгалтаар УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Гэтэл манай газраас 2006 онд Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ыг монополь аж ахуйн нэгж гэж тодорхойлсон байдаг.
Монополь ААН нь үнийн тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой. Гэвч хянуулаагүй байна. Тиймээс УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа.