Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум болно

1101

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум болно

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. 
Энэхүү хөтөлбөрийн "Хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо” хэсэгт, "Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум”-ыг жил бүр харилцан зохион байгуулна, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид харилцан айлчилах, мэдээ мэдээлэл, сурвалжлага хийхэд шаардлагатай хөнгөлөлтийг тухайн улсын зүгээс үзүүлнэ гэж тусгасан байдаг. 
Монгол, Хятадын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтын хүрээнд Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэл, Хятадын Сэтгүүлчдийн холбооноос хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг харилцан зохион байгуулж ирсэн. 
Өнгөрсөн оны байдлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн хэвлэл мэдээллийн алба энэ арга хэмжээг Алшаа аймагт амжилттай зохион байгуулсан. 

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум болно

 

Энэ онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл "Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-ыг Хэнтий аймагт 8-р сарын 19-нөөс 21-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа үндсэндээ хангаад байна. 
Монгол талаас, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтанууд, ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг, орлогч захирал Г.Байгалмаа, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба болон аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцоно. Түүнчлэн МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг, "Үндэсний мэдээ” сонин, News.mn зэрэг төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, сэтгүүлчдийн төлөөлөгчид оролцоно. 
БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга хатагтай Улаан, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Жан Чян болон Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Шиньхуа агентлаг, Хятадын ардын өдрийн сонин, Төвийн ардын радио, ССТV, Өвөр Монголын радио телевиз, Өвөр Монголын "Монгол судлалын хүрээлэн” гэх зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцоно. 
Монгол-Хятадын Хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талаас Монгол Хятадын харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор хэвлэл мэдээллийн орчин үеийн хөгжил, түүний нийгэм дэхь нөлөө болон хэвлэл мэдээллийн салбар дахь Монгол –Хятадын хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашид улам бүр өргөжүүлэх арга замын тухай илтгэлүүд тавигдах бөгөөд энэ сэдвээр харилцан санал бодлоо солилцоно.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>