“Рио-2016”: П.Орхон тэмцээнээ дуусгалаа
"Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Манай тамирчдын тэмцээний салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар өчигдөр барилдсан юм.
Эмэгтэйчүүдийн 58 кг-д зодоглож буй ОУХМ П.Орхон дагах тойргийн хоёр дахь барилдаанд Энэтхэгийн бөх С.Маликид оноогоор дийлдэн, тэмцээнээ дуусгалаа.
Ийнхүү өчигдөр дэвжээнд гарсан манай хоёр бөх медальд хүрч чадсангүй.