Биберээс уучлалт гуйжээ

794

Биберээс уучлалт гуйжээДуучин Селена Гомез фэнүүдийнхээ өмнөөс экс найз залуугаасаа уучлалт гуйсан талаар "TMZ” сайт мэдээллээ. Селенагийн экс найз залуу дуучин Жастин Бибер саяхнаас модель София Ричтэй үерхэх болсон билээ. Хос Токио хотноо амарч буй юм. Тэд очсон газар бүртээ зургаа авахуулж, инстаграм хуудастаа нийтэлж байгаа аж.

 

Харин энэ бүхэнд Селенагийн фэнүүд дургүйцлээ илэрхийлэн, олон нийтийн сүлжээгээр Ричийг доромжлох болсон билээ. Бибер энэ бүхэнд дургүйцэж, инстаграмаа хаахаас өөр аргагүй болсон гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Селена өчигдөр экстэйгээ утсаар ярьж, уучлалт гуйсан байна.

 

Бибер өчигдөр твиттертээ "Тэр уучлалт гуйлаа. Селена. Би уучилсан. Дахин намайг уурлуулах хэрэггүй” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>