9,6 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ

1120

9,6 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ

 

Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт монголын нүүрс экспортлогч компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй хэдий ч аж ахуйн нэгжүүд олборлолт, экспортоо тасралтгүй явуулсаар байгаа юм.

Улсын Бүртгэл, Стастикийн Ерөнхий Газрын мэдээлснээр нүүрсний экспорт хагас жилийн дүнгээр 9,6 сая тоннд хүрээд байна. Одоогоор манай улс БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээрээ Австралийн ард бичигдэж байна. 2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт 14.4 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ жилийн хувьд 19 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэ оны 8 дугаар сарын 11-ны байдлаар "Эрдэнэс-Таван толгой” ХК 4 сая тонн, "Энержи ресурс” ХХК 737,1 мянган тонн, ”Монголын алт МАК” ХХК 2 сая 518,9 мянган тонн, "Саусгоби сэндс” ХХК 2,103,4 сая тонн, МОЭНКО ХХК 134,1 мянган тонн, "Өсөх Зоос” ХХК 877,8 мянган тонн, Чинхуа Мак Нарийн сухайт 142,9 мянган тонн,Тавантолгой ХК 634,5 мянган тонн нүүрс тус тус экспортолсон байна.

М.Баатар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>