П.Тэмүүжин олимпийн аваргад ялагдлаа

638

П.Тэмүүжин олимпийн аваргад ялагдлаа

 

"Рио-2016” олимпийн наадмын таэквондогийн эрэгтэйчүүдийн 68 кг-д нийт 16 тамирчин өрсөлдөж байгаагаас шилдэг найман тамирчин өнөөдөр тодорсон билээ. Манай тамирчин П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөж, 12:11 онооны харьцаагаар ялан шилдэг наймд үлдсэн.

П.Тэмүүжин олимпийн аваргад ялагдлаа

Тэрээр  дараагийн тоглолтоо Испанийн тамирчин Г.Бониллатай хийж 7:4 онооны харьцаагаар хожигдлоо. Испанийн Г.Бонилла "Лондон 2012" олимпийн наадамд 58 кг-д аваргалсан бөгөөд 2009, 2011 оны дэлхийн аварга тамирчин юм.

"Лондон 2012" олимпийн аварга, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт Испанийн Г.Бонилла ийнхүү шилдэг дөрөвт үлдлээ. Бонилла хагас шигшээд Йорданы Ахмад Абуашийг хожих юм бол П.Тэмүүжин дагах тоглолтыг хийх боломжтой юм байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>