ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХАНД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

198

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХАНД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

 

Оном сан нь эрдэм мэдлэгтэй, эрүүл Монгол хүн улс Монголын маань гэрэлт ирээдүйн баталгаа гэдэг бат итгэл дээр үндэслэгдсэн ашгийн бус, тѳрийн бус байгууллага юм. Ийм ч учраас Оном сан Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит ѳѳрчлѳлт авчрах зорилготой шаргуу ажилладаг. Оном сангаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарынхандаа зориулж үйл ажиллагааныхаа талаар цогц мэдээлэл ѳгөх нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөг 2016 оны 8 сарын 19-ны Баасан гарагийн 10 - 20 цагийн хооронд Оном сангийн байранд болно.

Өдөрлөгт ирснээр Та бүхэн: • Оном сангийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл • Оном сан Швейцарийн Новартис сантай хамтран хэрэгжүүлж байгаа цусны даралт ихсэх ѳвчний эсрэг авч байгаа арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл • Оном сангийн харъяа ашгийн бус элэгний эмгэг өвчинтэй тэмцэх, хепатитын вирүсийг эрт илрүүлэн эмчилж, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго бүхий оношилгоо, эмчилгээ, судалгаа, эрдэм шинжилгээ, анагаахын эрдэм судлалын цогцолбор Элэгний төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл • Оном сангийн харъяа ашгийн бус, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оном бүрэн дунд сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломжтой. Нээлттэй ѳдѳрлѳгийн үеэр ирж үйл ажиллагааг сурвалжилсан Та бүхэндээ зориулж Оном сан дараах бэлэг барина: • Нээлттэй өдөрлөгт ирсэн бүх хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад Элэгний төвд элэгний В, С вирүсийн түргэн тестийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх эрхийн бичиг • Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах эрхийн бичиг мѳн элэгний хатуурлын зэрэг тодорхойлох...

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.