Дүүргүүдийн Сонгуулийн хороог байгуулав

695

Дүүргүүдийн Сонгуулийн хороог байгуулав

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолоор дүүргүүдийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хороог байгуулаад байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, гишүүдэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргаТ.Батдорж, нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа, нийслэлийн Хөдөлмөрийн газрын орлогч дарга Б.Мөнхцэцэг, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ч.Авирмэд, нийслэлийн Дотоод аудитын албаны Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж, нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхам, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Октябрь нар ажиллаж байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооны 01 дүгээр тогтоолоор дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн Сонгуулийн хороог байгуулав. Тухайн дүүргийн хурлын сонгуулийг шууд удирдан зохион байгуулж, сонгуулийн хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг дүүргүүдийн Сонгуулийн хороодод үүрэг болголоо гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>