Юу хийх нь түүний л дур уу
Нийслэлийн шинэ мэр Су.Батболдын өрөөндөө тансаглаж буй зураг соошл сүлжээнд ойрын үеийн супер трэнд болж байх шиг байна. Энэ сэдэвтэй холбоотой мэдээ материал ч янз бүрийн гарчигтайгаар хангалттай түгээгдсээр байгаа бололтой.
Эдийн засаг хямраад, улс дампуурахдаа тулаад байна хэмээн хамгийн их орилж буй хүмүүс нь өрөө тасалгаагаа энэ маягаар эгээ л Арабын Султан мэт алт эрдэнэсээр бүрэх нь холгүй гял цал болгож байгаа нь олон нийтэд мэдээж таалагдахгүй байх нь зүйн хэрэг. Цалин, халамжаа л багасгаж, бүсээ чангалахгүй бол болохгүй нь гэж халаглаад байгаа дээдсүүд ямар хөрөнгийн эх сурвалжаар өрөөгөө ийм тансаг тохижуулдаг байнаа? Бас л сонирхол татахаар "математик” байгаа биз?!
Зарим нэгний үзэж буйгаар, эрхэм Су.Батболд дарга анхнаасаа хотын дарга болно гэж төлөвлөөгүй, төсөөлөөгүй, бэлдээ ч үгүй явсан бололтой. Түүнийг зүв зүгээр явж байхад нь дээрээс томилчихсон. Иймд юу хийх нь түүний дур гэнэ. Нээрээ тийм ч юм болов уу...
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN