Улсын нөөцийн өвс тэжээлийн бэлтгэл ажил 50 хувьтай явж байна

1108

Улсын нөөцийн өвс тэжээлийн бэлтгэл ажил 50 хувьтай явж байна

 

Онцгой байдлын ерөнхий газраас төв орон нутгийн удирдлагууд, ард иргэд өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг сануулж байна.

Засгийн газраас баталсан "Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр”-т 1 хонин толгойд 1 кг өвсөөр тооцон нийт малын 25 хувийг 3-аас доошгүй хоног тэжээх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Улсын нөөцөд өвс, тэжээл бүрдүүлэх ажлыг тухайн аймаг, орон нутаг дахь Улсын нөөцийн салбар хариуцан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй болон харьцуулалтын тендер зарлан орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулан улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлдэг учиртай. Одоогийн байдлаар Улсын нөөцөд өвс худалдан авах сонгон шалгаруулалтын ажиллагаа 50 хувьтай явж байгаа бөгөөд 2016 онд батлагдсан төсөв, Засгийн газрын тогтоолын санхүүжилтийн хүрээнд  2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд 100 хувь бүрэн бүрдүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>