"Их-20"-ийн уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Хятад улс агаараа цэвэршүүлж эхэллээ Дэлхий дахинд 25-08-2016, 12:35 654 Хуваалцах БЭЭЖИН. /Reuters/. Ирэх сард "Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Хятад улс агаараа цэвэршүүлэх арга хэмжээ авч эхэлээ. Есдүгээр сарын 4-5-нд тус улсын зүүн нутгийн Жөзян мужийн төв Ханжоу хотод "Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт болох юм. Мужийн захиргааны зааварчилгааны дагуу Ханжоу хот болон тус хот орчмын бүсийн зарим үйлдвэрийн үйл ажиллагааг өчигдрөөс түр зогсоожээ. Үйлдвэрүүд есдүгээр сарын 6-ныг хүртэл бараг хоёр долоо хоног орчим түр зогсолт хийх аж. Ханжоу хотоос 100 гаруй км зайтай оршдог Шанхай хотын үйлдвэрүүд ч мөн үйл ажиллагаагаа зогсоожээ. "Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг "энэ оны хамгийн чухал дипломат арга хэмжээ” гэж БНХАУ-ын Засгийн газар үзэж байна. Мөн Ханжоу хотод шалган нэвтрүүлэх цэгүүдийг шинээр бий болгох зэргээр аюулгүй байдлыг хэдийн чангатгаж эхэлжээ. Энэ ням гарагаас замын хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөж байгаа гэнэ. Г.Доржханд Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 654 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 1-07-2016, 11:23 Олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг түр хориглолоо… 10-03-2016, 14:59 Одоогийн байдлаар 22 орны 100 гаруй төлөөлөгч уулзалтад оролцохоор байна… 2-10-2015, 10:19 Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод эх орондоо ирлээ… 14-09-2015, 15:48 Си дарга АНУ-д хийх айлчлалаа цуцалж магадгүй… 11-07-2015, 10:04 Хятад,Орос, Монгол хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.