Сургуулийн автобусуудад үзлэг, шалгалт хийж байна

736

Сургуулийн автобусуудад үзлэг, шалгалт хийж байна

 

Замын Цагдаагийн Газар 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж хүүхдийн автобуснуудад үзлэг шалгалт хийж байна.

 

Шалгалтын зорилго нь: 
  • Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх,
  • Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх,
  • Монгол улсын "Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт”-ыг хэрэгжүүлэх юм.

14063980_750849575055801_5243213000775641776_n

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх Ерөнхий Боловсролын Сургуулиудын "Сургуулийн автобус”-уудад Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Боловсролын Газар, Нийслэлийн Тээврийн Газартай хамтран 2016 оны наймдугаар сарын 25-28-ны өдрийн хооронд үзлэг шалгалтыг хийж байна.

14068076_750849548389137_838761919016198214_n

Шалгалтын явцад 55 сургууль, дөрвөн цэцэрлэгийн нийт 132 Хүүхдийн автобусыг шалгах юм.

14021548_750849445055814_5783489525336471286_n

 

ЗЦГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>