Ким Жон Ун: Дараагийн бай АНУ

Тус улсын удирдагч Ким Жон Ун "БНАСАУ нь цөмийн зэвсгийн асар их хүчтэй, цэргийн техникийн хүчээр тоноглогдсон улс болохоо энэхүү туршилтаар амжилттай харуулсанд бахархалтай байна” хэмээн орон нутгийн төв телевизээр ярьсан байна.
Тэрээр "Номхон далайн бүс нутаг дахь БНАСАУ-ын цохилтын бүсэд Америкийн нэгдсэн улс байгаа” гэдгийг онцлон дурдаад АНУ болон БНСУ хамтын цэргийн сургуулилтаа зогсоохыг шаардаж байгаагаа мөн хэлжээ.