Шар будааны дэглэм баримталж тураарай

4128
  Шар будааны дэглэм баримталж тураарайШар будаа маш ашигтай хүнс гэдгийг манайхан андахгүй. Шар будааны дэглэмийн ачаар биеэс хүнд металлуудын давс, антибиотик, муу холестерин гадагшилж, илүүдэл өөх хуримтлагдахгүй тул амархан турдаг.

Шар будаанд олон витамин агуулагддаг

В1 витамин - Архаг ядаргаа, сэтгэл гутралын үед тустай, ой тогтоолтыг дээшлүүлдэг.

В2, РР витамин – Арьс, үсэнд эерэгээр нөлөөлж, өнгө зүсийг сайжруулдаг.

В5 витамин - Артерийн даралтыг хэвийн болгож, бие галбирыг бэхжүүлдэг.


Шар будаа мөн бичил элементээр баялаг

Төмөр нь цус бүтээх, цусны эргэлтэд амин чухал хэрэгтэй бөгөөд арьсыг цагааруулдаг.

Фтор харин шүдийг эрүүл байлгахад тустай. Марганец бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Кремни бол яс, үс, арьсны нэг ёсны "барилгын материал” юм.

Зэс нь эдүүдийн уян хатан байдалд амин чухал хэрэгцээтэй.


Шар будааны дэглэм
Шар будааны бүтцэд багтдаг зарим элемент өөх хуримтлагдахаас сэргийлж, тэдгээрийн нөлөөгөөр жин буурдаг. Та хамгийн тод, шар өнгийн будааг сонго. Ийм будаагаар чанасан агшаамал илүү амттай. Яагаад гэвэл та шар будаагаа сүү, тос, саахар, давсгүй идэх болно шүү дээ.

Мөн шар будаанд агуулагддаг амин хүчлүүд биеийн зөөлөн эдүүдэд нэн шаардлагатай байдаг төдийгүй ургамлын тос нь витаминуудыг, тухайлбал А, D витамины шингэцэд сайнаар нөлөөлдөг. Иймээс хоолны дэглэм баримтлах хугацаа дууссаны дараа ч үе үе ийм агшаамал үе үе хэрэглэж байгаарай.

Өглөөний цай: Шар будааны агшаамал, 1 ширхэг гадил, аяга йогурт.

Үдийн хоол: Шар будааны агшаамал, цагаан хоолтны ногооны шөл, шинэ салаат (ургамал).

Үдийн хойно: 1 ширхэг жимс /алим эсвэл апельсин/.

Оройн хоол: Шар будааны агшаамал, 250 грамм тослоггүй тараг.

Дэглэм баримталж байхдаа аль болох их шингэн уух хэрэгтэй. 1,5 литр усаас гадна жимс, ногооны чанамал, хар ба ногоон цай, шингэрүүлсэн жүүс их хэрэглэ. Ундаандаа элсэн чихэр нэмж болохгүй.

Шар будааны агшаамал бэлдэх их амархан. Юуны өмнө агшаамал гашуун амттай болохоос сэргийлж, шар будаагаа хүйтэн усанд сайн угаана. Нэг аяга шар будаан дээр 3 аяга ус нэмж, 30 минут чанахдаа үе үе хутга. Энэ будааг 3 хуваагаад өдрийн турш иднэ. Амт оруулахын тулд нэг халбага кунжутын үр эсвэл арахис, кунжут, маалингын тосоос тал халбага нэмж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>