AirAsia Олимпийн алтан медальтай тамирчдад насаараа үнэгүй нисэх эрх өгчээ

702

AirAsia Олимпийн алтан медальтай тамирчдад насаараа үнэгүй нисэх эрх өгчээ

 

Хямд үнээр өрсөлддөг Малайзийн агаарын тээврийн AirAsia компани Рио 2016-аас алтан медаль хүртсэн ASEAN-ий гишүүн орнуудын тамирчдад "насаараа үнэгүй зорчих” эрх олгож байгаагаа өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ. ASEAN бол зүүн өмнөд Азийн улс орнуудын холбоо юм.

Харин мөнгө, хүрэл медаль хүртсэн бол тав болон хоёр жил үнэгүй аялах эрх олгохоор болсон байна.

Үүнд тус компанийн нислэг үйлддэг Ази, Австрали, Ойрх Дорнод, Африкийн 120 чиглэл багтаж байгаа гэнэ.

Энэ жилийн Олимпийн наадамд ASEAN-ы орнуудаас Сингапурын усан сэлэгч, Индонезийн бадминтоны хос, Вьетнамын буудлагын тамирчин, Тайландын хүндийн өргөлтийн хоёр тамирчин алтан медаль хүртсэн юм.

 

Эх сурвалж: ChannelNewsAsia

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>