|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

"Рио-2016" олимпийн шилдэг тамирчин П.Тэмүүжинг "Приус 30" маркийн авто машинаар шагналаа

"Рио-2016" олимпийн шилдэг тамирчин П.Тэмүүжинг "Приус 30" маркийн авто машинаар шагналаа

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо болсон зуны XXXI олимпийн наадмын таеквондогийн төрөлд манай улсаас анх удаа тамирчин оролцсон. Тус тэмцээний 68 кг-ийн жинд "Алдар" спорт хорооны тамирчин Пүрэвжавын Тэмүүжин оролцож, шилдэг 8-д үлдсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Өчигдөр эх орондоо ирсэн түүнд Монголын таеквондогийн холбооноос амжилтыг нь үнэлж, 2020 УБА улсын дугаартай "Приус 30” маркийн авто машин бэлэглэсэн байна. Тус автомашины улсын дугаар нь Токио 2020 олимпийн наадамд амжилттай оролцохыг бэлэгдсэн ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.