Төв аймгийн Баян суманд шүлхий өвчин гарчээ

1211

Төв аймгийн  Баян суманд шүлхий өвчин гарчээ

 

Улаанбаатараас 100 км зайтай Төв аймгийн Баян суманд шүлхий гарч Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон Мэргэжлийн хяналтын газрынхан хоёр өдрийн өмнө өвчний байдалтай газар дээр нь танилцаад иржээ.

Өвчний голомтод 14 хот айлын таван мянга гаруй толгой мал байгаа аж. Мэргэжлийнхэн вакциныг өвчний голомт бүхий бүс нутагт зусаж байгаа айлуудын малд хийсэн бөгөөд Мааньт өртөөтэй хаяа залган оршдог Багахангай дүүрэгт 350 үхэрт вакцин хийсэн байна.

Шүлхий өвчин гарсан голомт Багахангай дүүргээс 18 км-т оршиж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>