Манай өсвөрийн хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд түрүүллээ

842

Манай өсвөрийн хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд түрүүллээ

Өсвөрийн хөлбөмбөгийн "Нэг зам, нэг бүс” олон улсын тэмцээн ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 21-26-нд боллоо.

ОХУ, БНАСАУ, БНХАУ, Монголын багууд өрсөлдсөн тус тэмцээний 15 хүртэлх насны ангилалд "Талын хөх бэлтрэгнүүд" аваргалж, алтан медаль хүртлээ.

Манай өсвөрийн хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд түрүүллээ

Сонирхуулахад, Манай тамирчид Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн Фестивальд оролцохоор Хөх хотоос Бээжинг зорилоо.

Манай өсвөрийн хөлбөмбөгчид олон улсын тэмцээнд түрүүллээ

Тус тэмцээнд Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Тайвань, Макау, Гуам, Умард Марианы арлууд, Монгол гэсэн 10 улсын шигшээ баг хүч үзнэ. Манай багийн менежерээр МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагчаар Д.Нанжид, дасгалжуулагчаар Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>