Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж магадгүй
"АНУ бодпогын хүүгээ өсгөх нөхцөл байдал үүсч байна" хэмээн Холбооны нөөцийн банкны дарга Жанег Ейлен мэдээллээ. Төв банкуудын жил тутмын уулзалтын үеэр тэрбээр АНУ-ын эдийн засаг өсөх хандЛага ажиглагдаж буйг онцолжээ. Тэрбээр "Эдийн засгийн өсөлт болон ажлын байр нэмэгдэж байгаа нь АНУ-ын Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөхөд нөлөөлөх нөхцөл байдал үүсч магадгүй” хэмээв. АНУ-ын Төв банк энэ жил бодЛогын хүүгээ өсгөх нь ийнхүү тодорхой болов. Зарим эдийн засагч АНУ Төв банк бодлогын хүүгээ ирэх сард өсгөж магадгүй гэсэн хүлээлтТэй байна. Хамгийн сүүлд Төв банк өнгөрсөн оны төгсгөлд бодлогын хүүгээ өсгөсөн бөгөөд инфляцыг бага төвшинд хадгалсан хэвээр байна.
ААЖИМ ӨСӨЛТ Гурван хоног болсон Төв банкуудын уулзалтын үеэр Ейлэн бодлогын хүүгээ хэзээ өсгөх талаар тодорхой хугацаа хэлээгүй ч "АНУ -ын Төв банкны гол зорилго ажлынбайрыг ихээр бий болшж, үнийг тогтвортой байлгах” хэмээн онцолжээ. Түүнчлэн тэрбээр "Хөдөлмөрийн зах зээл идэвхгэй байгаа нь эдийн засгийн идэвх сэргэж, инфляцид нөлөөлж байна. Тиймээс ойрын хугацаанд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх нөхцөл бүрдэнэ” хэмээн нэмж хэлсэн юм. Гэхдээ өсөлт алгуур байх болно
Зарим эдийн засагчид АНУ Төвбанк бодлогын хүүгээ ирэх сард өсгөж магадгүй гэсэн хүлээлттэй байна. Хамгийн сүүлд Төвбанк өнгөрсөн оны төгсгөлд бодлогын хүүгээ өсгөсөн бөгөөд инфляцыг бага төвшинд хадгалсан хэвээр байна.
хэмээн тэрбээр тэмдэглэсэн. Одоогоор АНУ-ын инфляц хоёр хувьтай тэнцэж байгаа нь зарим салбарт дарамт болж буйг сануулсан юм.
ӨСӨЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Америкийн Нийгмийн судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Субадра Ражабба "Жанет Ейлэн энэ сард болсон уулзалтын үеэр бодлогын хүүг өсгөх мессеж өгсөн нь бодлогын хүү тун удахгүй өсөх үүдийг нээж өглөө хэмээн харж байна” гэв. Энэ талаар Бостоны "LPL Financial”-ын шинжээч Жонн Каналли "Энэ жил Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ алгуурхан багагүй өсгөж магадгүй хэмээн Жанет Ейлэн анхаарууллаа. Есдүгээр сар биш гэхэд арванхоёрдугаар сард өсгөх нь тодорхой боллоо” хэмээжээ. Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын энэ оны хоёрдугаар хагасын эдийн засгийн өсөлтийн тайланг гаргасан. АНУ-ын эдийн засаг энэ оны хоёрдугаарт хагас өсөлт нь бага зэрэг буурсан ч, ДНБ-ий өсөлт нь 1.1 хувьтай гарчээ. Түүнчлэн АНУ-ын Хөдөлмөрийн зах зээлийн хэлтсийн мэдээлж буйгаар ажилгүйчүүдийн тоо энэ сарын 20-ны байдлаар 261 мянга болж өссөн байна. Мөн АНУ-ын шинэ орон сууцны үнэ сүүлийн найман жилийнхээ хамгийн өндөр төвшинд очоод буйг статистик харууллаа. Жанет Ейлэн "АНУ-ын үнэт цаасны зах зээл бага зэрэг өсөлттэй байгаа ч уналт ажиглагдах нөхцөл цаашид үүсч магадгүй” хэмээв. Валютын зах зээлийн хувьд ам.долларын евротой харьцах ханш 1.1286-тай тэнцэж байна.
Б.УУГАНБАЯР
ВВС