Архангай аймагт самар түүж, худалдаалахыг зөвшөөрчээ

1270

Архангай аймагт самар түүж, худалдаалахыг зөвшөөрчээ

 

Архангай аймгийн ард иргэдийг хуш модны самар түүх болон худалдаалахыг  Засаг даргын шийдвэрээр зөвшөөрлөө. Хуш модны самар түүх, худалдаалах хуулийн хугацаа 10 дугаар сарын 15-нд дуусах хэдий ч самрын нөөц бүхий бүс нутгуудад иргэд бүлэг, отгоороо хэдийнэ самар түүгээд эхэлсэн. Харамсалтай нь болц нь гүйцээгүй самрыг түүж, түүнийгээ борлуулж чадахгүйн улмаас иргэдийн гар дээр байгаа их хэмжээний самар хөгцөрч, муудах эрсдэлд ороод байгаа ажээ.

Сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн хүн бүр хүүхдийн хичээлийн бэлтгэлийг базаах энэ өдрүүдэд аймгийн Засаг дарга самрын худалдаачид, иргэдийн төлөөлөлтэй зөвшилцөн наймдугаар сарын 29-нөөс эхлэн зөвхөн орон нутагтаа самар түүх, худалдаалах зөвшөөрлийг олгосон юм.

Ингэснээр самрын худалдаачид иргэдийн гар дээр байгаа самрыг айдасгүйгээр худалдан авч, арчлах, цаашлаад экспортлох зам нээлттэй болж байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн зах дээр самар тогтмол худалдан авч буй 20 гаруй ченж байна. Хорио бүрэн тавигдмагц энэ тоо улам өсөхийг самрын худалдаачид хэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>