Л.Батжав “S Development” ХХК-ийн захирлын ажлаа өгчээ

1286

Л.Батжав “S Development” ХХК-ийн захирлын ажлаа өгчээ Б.ДАМДИН-ОЧИР

Хан-Уул дүүргийн нутаг дахь "River stone” хотхоны барилга дээрээс энэ сарын 7-ны өдөр гурван залуу унаж, амь насаа алдсан. Уг барилгын захиалагч нь "Шунхлай” группын охин компани "S Development” ХХК юм.

НМХГ-аас 2014 оны тавдугаар сарын 21-нд тус барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай акт гаргасан байжээ. Учир нь энэ барилга батлагдсан зураг төсөлгүй, барилга угс­ралтын ажлыг эхлүү­лэх, үргэлжлүүлэх зөв­шөө­рөлгүй байсан гэнэ.

"S Development” ХХК нь 2011 оны дөрөвдү­гээр сарын 18-нд байгуулагдаж, захирлаар нь "АПУ” ХК-ийн дэд захирал байсан Л.Батжав ажил­лаж байв. Харин тэрээр өнгөрсөн жил "S Development” ХХК-ийн за­хир­лын үүрэгт ажлаа өгсөн байна. Гэхдээ дээрх ослын дараахнаас "S Development” ХХК-ийн захир­лын халаа сэлгээ хийгээд энэ компанитай хол­боотой бүхий л мэдээлэл цахим ертөнцөд лав устжээ.

Зууны мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>