Мөрөөдлийн бүсгүйн фотороботыг бүтээжээ

662

Мөрөөдлийн бүсгүйн фотороботыг бүтээжээ

 

Лондон хотын гоо сайхны мэс засалч Жулиан Де Сильва төгс төгөлдөр бүсгүйн хөрөг зургийг бүтээсэн байна. Тэрээр өөрийн гадна төрхөөрөө өөрчлүүлэхээр сүүлийн 10 жил түүнд хандсан бүсгүйчүүдийн эрэлт хэрэгцээн дээр үндэслэн уг бүтээлээ хийсэн аж. Ихэнх бүсгүйчүүд ододтой адил болохыг хүсдэг гэж эмч ярилаа хэмээн  NY Post-д мэдээлжээ.

Centre for Advanced Facial Cosmetic and Plastic Surgery эмнэлгийн ажилтны өгүүлснээр, мянга мянган бүсгүйчүүд Кейт Миддлтоны хамар, Кира Найтлигийн зовхи, нүд, Пенелопа Крусын уруул, Женнифер Лопесынх шиг хөмсөгтэй болохыг хүсдэг гэнэ. Мөн Майли Сайрусын дух, Анжелина Жолигийн хацрын яс, , Селена Гомесын эрүү, Риз Уизерспуных шиг арьстай болохыг мөрөөддөг аж.

Эмэгтэйчүүд алдартнуудтай адил болохыг хүсдэг нь огтхон ч муу зүйл биш гэж Жулиан Де Сильва өгүүлж байна. Түүний үзэж буйгаар, иймэрхүү эрэлт хэрэгцээ оргүйгээс үүсдэг юм биш, үнэхээр ч Кембрижийн гүнжийн хамар нь математик тооцооллоор харсан ч төгс төгөлдөр гэж болохоор гэнэ.  

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>