Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг эх орондоо ирлээ

996

 

Олимпийн хүрэл медальт  Г.Отгонцэцэг  эх орондоо  ирлээ

 

"Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт  ОУХМ Г.Отгонцэцэг, дасгалжуулагч багш Д.Энхбаатарын хамт   эх орондоо  ирлээ. Тэрбээр энэ удаагийн олимпод  Казахстан улсын нэр дээр  оролцож хүрэл медаль хүртсэн юм.
Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Г.Отгонцэцэгийн хувьд эхний тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод ялагдсан. Улмаар дагах  тойрогт Унгарын Ч.Эваг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубийн Д.Алваресыг ялж, олимпийн медальтан болсон билээ.
 
Манай бөхийн хувьд 2014 онд хоёр улсын жүдо бөхийн холбооны  хооронд байгуулсан гэрээний дагуу гурван жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд Казахстан улсын төлөөлөн оролцохоор болсон билээ. Түүний гэрээ 2017 онд дуусгавар болно. Ц.Соёл-Эрдэнэ  Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>