Өвөрхангай аймагт тарваган тахал гарлаа

1512

Өвөрхангай аймгийн Сант суманд "Тарваган тахал” өвчин гарав. Тус сумын төвд суух 15 настай М нь энэ сарын 5-ны өдрөөс хойш халуурч өвчилсөн бөгөөд тарваган тахал залгиур хэлбэрээр илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогджээ.

Өнөөдрийн байдлаар биеийн халуун буурсан ч залгиур хоолойн улайлт хэвээрээ, хордлоготой, биеийн байдал хүндэвтэр байгаа юм. Тэрбээр тарваганы түүхий махнаас "хүн мах”-ыг идсэн нь тус өвчин халдварлах шалтгаан болжээ. Сант суманд аймгийн Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газраас томилогдсон баг ажиллаж, сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн сургуулийн нэг ангийн сурагчдыг багшийн хамт тусгаарлаад байна. Түүнчлэн Өвөрхангай аймгийн авто замын 5 цэгт Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 15 албан хаагчийг эргүүлээр томилоод ажиллаж байгаа аж.

Б.Батчимэг

МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>