Бага насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал торгоно

592

Бага насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулбал торгоно

 

Есдүгээр сарын 1-ний өдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртсөн гэх харамсалттай мэдээг Замын цагдаагийн газраас өгсөн. 
Тэдгээр хүүхдийн гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй явж байхдаа зам тээврийн осолд өртжээ.

Иймд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал торгох юм байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д заасан Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасныг үндэслэн асран хамгаалагчдад, хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар ЗЦГ-аас шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Д.Сугармаа eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>