Амьгүй жолоочтой хогийн машин хүн дайрч хөнөөжээ

1104

Амьгүй жолоочтой хогийн машин хүн дайрч хөнөөжээ

 

Оросын Кемеров мужид амьгүй жолооч бүхий хогийн машин тэтгэврийн насны эмэгтэйг дайран хөнөөсөн байна. Уг явдал өчигдөр Кругленькое тосгоноос гарах зам дээр тохиолджээ.

Хог ачигч ЗИЛ машин эсрэг урсгал руу орж, замын хажуугаар явж байсан 78 настай эмэгтэйг дайрсан аж. Хүнд гэмтэл авсан өндөр настан ослын газарт амьсгал хураажээ.

Хэргийн газарт хүрэлцэн ирсэн цагдаагийнхан хогийн машины жолооны ард амьгүй цогцос байхыг олсон аж. Урьдчилсан үзлэгээр, хогийн машины жолооч эр замын хөдөлгөөнд оролцож явах үедээ гэнэт зүрх нь хаагдсан бололтой.  

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>