Хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих ажлын хэсэг байгууллаа

832

Хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих ажлын хэсэг байгууллаа

 

Хөрөнгө оруулагчид болон  УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  хөрөнгө оруулагчдад учирч буй хүндрэлтэй асуудал сэдвээр санал солилцож  мэдээлэл хийлээ.


Статистикаас үзэхэд сүүлийн 4 жилд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч цэвэр дүнгээр 2012 онд 4.4 тэрбум ам.доллар байсан бол өнгөрөгч 2015 онд ердөө 0.1 тэрбум ам доллар болж эрс багассан. Хөрөнгө оруулалт ийнхүү буурахад эдийн засгийн нөхцөл байдлаас гадна нэг талаас татвар, хууль эрх зүйн орчин, нөгөөтэйгүүр төрийн захиргааны бодлого, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, тэднээс гадна дотны хөрөнгө оруулагчдад үзүүлсэн элдэв дарамт, хүнд суртал хамгийн ихээр нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.


Өөрөөр хэлбэл Төрийн захиргааны болон хууль хяналтын зарим байгууллагаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт учруулах, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах болсон нь тэдний итгэлийг бууруулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэж байна. Мөн гадаадын зарим хөрөнгө оруулагчийг Монгол улсаас гадагш зорчихыг хориглосон нь гадаад зах зээлд улсын нэр хүндийг унагах, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, олон улсын шүүхэд хандах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад байгаа аж. Тус ажлын хэсэг дээрх асуудлыг судлаж, санал, дүгнэлтээ ирэх сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах юм. Үүнтэй холбогдуулан Ажлын хэсэг энэ сарын 15-ныг хүртэл ажлын цагдаа, тагнуул, АТГ, шүүхийн шийдвэр зэрэг хууль хяналтын байгууллага болон татвар, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын газар гэх мэт төрийн захиргааны байгууллагуудтай холбоотой гадна дотны хөрөнгө оруулагчдын санал гомдлыг нээлттэй хүлээн авахаар болсон байна. Ажлын хэсэг мэдээллийг нууцыг чандлан хадгалах бөгөөд ирүүлсэн хүсэлт, санал гомдлын мөрөөр шуурхай шалгаж шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Ц.Соёл-Эрдэнэ fact.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>