АВРАГЧИД 26 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА

629

АВРАГЧИД 26 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА

 

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны 54-р байрны 1 дүгээр орцны хогын сувагт хог шатаж байна гэсэн дуудлага шөнийн 01 цаг 38 минутад ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар , Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай  ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26  иргэний  амь насыг  авран хамгааллаа.   

Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид Аврах эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллаа.


НОБГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>