Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчилгэхгүй гэх хууль хэрэгжихгүй байна
Амралт зугаалга дуусч ажил хичээл цуглах цагаар чимээ шуугиан багатай байсан нийслэл хот оюутан, сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж паб, караоке, шөнийн цэнгээний газрын орлого эрс нэмэгдэж байгаа сурагтай. Угтаа бол есдүгээр сарын 1 эрдмийн баяр байлтай. Гэтэл манайд оюутан залуус уулзсанаа тэмдэглэж амаар гартлаа архиддаг баяр болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Үүнийг дагаад хулгайн болон архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Учир нь сүүлийн өдрүүдэд хотоор нэг согтуу залуучууд холхилдож, шөнийн цэнгээний газрууд хөл гишгэх зайгүй болсонтой аж. Энэ нь манай улсад архины эсрэг хууль, тогтоомж сул байдагтай шууд холбоотой. Уг нь одоо байгаа хуулиндаа 21 насанд хүрээгүй болон согтуу иргэнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заасан байдаг. Гэвч худалдагч нар ашиг, орлогоо бодон согтуу хүн битгий хэл арван настай хүүхдэд ч архи өгөөд гаргачихдаг гэдгийг бид мэднэ. Жилийн жилд өсвөр үеийнхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хамгийн их дуулддаг үе нь хичээлийн шинэ жилтэй давхацдаг.
Улмаар архидалт ихэсч, баар цэнгээний газрууд оюутан, сурагчдын хөлд дарагдана. Энэ бол бичигдээгүй хууль. Үүнээс үүдээд гэмт хэрэг их гарч байгаа нь үр дагаврын хувьд ихээхэн хохирол дагуулж байна. Ядаж энэ үед хяналт шалгалтаа жаахан ч гэсэн чангатгаж, 21 нас хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж болохгүй гэж үү.
Н.Гэрэлтуяа Bolod.mn