Аз хүлээсэн горьдлого
Улс орон хүн амын хөгжлийн цонх үе дээрээ ирчихээд байгаа энэ үед хүүхэд багачуудынхаа цэцэрлэг сургуулийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй сугалаа сугалуулж байгаа нь өнөөгийн нийгмийн хамгийн том эмгэнэл болоод байна.
Өнөөдөр охин маань Баянзүрх дүүргийн 14-р хорооны харьяа
129-р цэцэрлэгийн сугалаанд оролцоод цэцэрлэгтээ орж чадсангүй.Өглөө
охиндоо сугалаа таараад цэцэрлэгтээ орвол дуртай нь зайрмагыг нь аваад орно гэж амлаад
гарахдаа
За сугалагдсан сугалагдаагүй ч яахав гэж бодсон ч сэтгэл ингэтлээ гонсойно
гэдгийг мэдсэнгүй, /өөрөө конкурсд унахад ч ийм санагдахгүй байх учир нь миний
хүчин чармайлт сурлага тэнцээгүйгээс өөртөө гомдоно биз хэсэгтээ/сугалаа
эхэлж таван настай 20 хүүхэд аз нь шовойн сугалагдлаа. Эцсийн 20 дох азтан
тодортол за гараад ирэх байх гэж их найдсан, шрекийн муурны нүд байтугай юм
болсон. Ингээд азгүй одгүй эцэг эхчүүд дув дуугүй зогсон, өөрсдөө гэм хийсэн юм
шиг л толгой гудайн буцсан. Гэртээ орохдоо охиндоо цэцэрлэгтээ орчихсон шүү
гэсээр дуртай амттанг нь авч орсон, түүнд чи азгүй байлаа гэж хэлэх зүрх
хүрсэнгүй! Маргааш би хүүхдээ хувийн цэцэрлэгт оруулж чимээгүй дуугүй өнгөрч
болох хэдий ч надтай хамт маш олон эцэг эхчүүд хүүхдээ биш өөрийгөө азгүйд
тооцон гэрийн зүг харьсан.
Ийн хэлээд гэртээ харьсан тохиолдлууд маш олон бий. 2016-2017 оны
хичээлийн шинэ жил эхэлсэн эдгээр өдрүүдэд ч дээрх шиг цэцэрлэгт орж
чадаагүй хүүхдээ дагуулан хувийн цэцэрлэгийн үүд хаалга татан яваа эцэг эх
олон. Гэвч хөрөнгө мөнгө санхүүгийн асуудлаас болоод тэр бүр төлбөртэй хувийн
цэцэрлэгт хүүхдээ оруулж чадахгүй эцэг эхчүүд олон бий.
Дан ганц хүүхдүүд ч гэлтгүй эцэг эхчүүд ч өнөөдөр НӨАТ-ын сугалаа, газрын
сугалаанаас азтан болчих юмсан гэсэн хүлээлттэй амьдарч байгаа нь нууц биш.
Сүүлийн үед ард иргэд их багагүй азанд найдан амьдарч байгаа нь
өнөөгийн нийгэм, улс орны амьдрал ямар байгааг харуулж байна.
Н.Гэрэлтуяа Bolod.mn