ПУТИН АМЕРИКТ АНХААРУЛГА ӨГЛӨӨ

727

ПУТИН АМЕРИКТ АНХААРУЛГА ӨГЛӨӨ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын пуужингаас хамгаалах систем Орос улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна. Тиймээс бид үүнд хариу арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Путин: "Америкчууд хэзээ шинэ пуужингуудаа хүлээж авсныг бид сайн мэдэж байгаа. Тэдний шинэ пуужингууд манай улсын цөмийн хүчин чадалд аюул занал учруулах болсон. Бид тэнд юу болж байгааг маш сайн мэднэ. Тэд ч мөн адил бидний юу мэдэж байгааг сайн мэдэж байгаа нь мэдээж” хэмээн барууны сурвалжлагчдадтай уулзах үеэрээ хэлжээ.
 
Тэрээр цааш нь : "энэ бүхэн юунд хүргэж болохыг би хэлж мэдэхгүй ч , бид үүнд хариу барих л болно. Тэд биднийг дайсагнагч гэж үздэг нь тодорхой. Гэхдээ энэ нь бидний зөвхөн хариу юм. Тийм ч учраас бид өөрсдийн аюулгүй байдалдаа илүү анхаарах болно” гэжээ. Оросын Ерөнхийлөгч мөн "АНУ бидэнтэй хамтран ажиллахыг огтхон ч хүсдэггүй гээд тэд өөрсдийнхөө бодлогоор үйл ажиллагаагаа явуулж байна” гэж цохон тэмдэглэсэн байна. "Та бүхэн надад итгэнэ үү ,байна уу хамаагүй бид америкчуудад пуужингийн системийн талаар хамтран ажиллах өөрсдийн саналыг дэвшүүлэн тавьсан ч тэд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй” гэж Путин хэлжээ.
 
Орос, барууны орнуудын харилцаа Украин болон Крымийн талаарх асуудлаас хойш эрс хурцдаад байгаа юм. Өнөөгийн байдлаар ОХУ,НАТО-ийн гишүүн орнууд Дорнод Европд тус тусийнхаа хилийн дагуу зэвсэгт хүчнийхээ тоо хэмжээг ихээхэн нэмэгдүүлж байгаа аж.
 
Ж.Батдорж
 
JIRGEE.MN 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>