Америкийн иргэнд 6 жилийн хугацаатай хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ял оноов
Солонгосын төв мэдээлэх агентлагийн 14-нд мэдээлснээр, БНАСАУ-ын дээд шүүх Америкийн иргэн Миллер Маттев Тоддод 6 жилийн хугацаатай хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ял оноов. Тодд БНАСАУ-ын эсрэг дайсагнах ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн гэжээ.
Солонгосын төв мэдээлэх агентлагийн урьд нь мэдээлж байснаар, энэ оны 4-р сард Миллер Маттев Тодд жуулчны хувиар БНАСАУ-ын хилд орж, Солонгосын талаас олгосон холбогдох баримт бичгийг урж, "зугтана", "орогноно" гэж чанга дуугаар хашгирсан байна. Түүний энэ ажиллагаа нь Солонгосын эрх зүйн дэг журмыг ноцтой зөрчсөн гэжээ.
Оны эхний хагаст, БНАСАУ "Солонгосын эсрэг дайсагнах ажиллагаа явуулсан" нэрээр Америкийн жуулчин Жефри Едвард Фолыг саатуулсан юм, түүнийг хэзээ шүүхээ мэдээлээгүй байна.
\Урьхан\