Шүүхээс 700 саяын залилангийн хэргийг гэм буруугүйд тооцжээ
Б.Алтанцэцэг, М.Оюун-Амгалан нарын долоон хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноож, Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлэсэн байна.
Иргэдэд хямд үнэтэй шатахуун бөөндөж авч өгнө,
компани байгуулж өгнө хэмээн нийт 34 удаагийн үйлдлээр 700 сая
төгрөгийн хохирол учруулсан
уг хэрэгт 2008 оны тавдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын
ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шүүхээс уг хэргийг шийдвэрлэлгүй удаа дараа
мөрдөн байцаалтад буцааж байжээ.
Өнгөрсөн сарын 31-ний өдөр уг хэргийн анхан шатны шүүх хурал болж, шүүгдэгч
М.Оюун-Амгаланд 10 жил 1 сар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял
эдлүүлэх, шүүгдэгч Б.Алтанцэцэгт 5 жил 1 сар жирийн дэглэмтэй хорих ангид хорих
ял оноожээ. Шүүгдэгч нар учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул оноосон ялыг
нь Өршөөлийн тухай хуульд хамруулж, гэм буруугүйд тооцож, эрх чөлөөтэй
болгожээ.
Г.Эрдэнэзул