Порносайтын хэрэглэгчдийн талаарх мэдээллүүд алдагджээ

Порносайтын админуудын ярьснаар, мэдээлэл алдагдах явдлыг зогсоохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч, хэрэглэгчдийн нууц үгнүүдийг нэн даруй өөрчилсөн байна. Хувийн мэдээллүүдийг тухайн сайтаас бус харин Brazzers гэдэг хэрэглэгчдийн санал солилцдог хуудаснаас хакерууд бүр 2013 онд хулгайлсан боловч саяхан үүнийг илрүүлжээ.
Интернэт сүлжээний аюулгүй байдал хариуцсан шинжээч Трой Хант-ын үзэж байгаагаар, Brazzer-аас мэдээлэл алдагдсан нь хэрэглэгчдийг тун эвгүй байдалд оруулсан байна. Учир нь, ихэнх хүмүүс ийм төрлийн үйлчилгээ авч байгаагаа бусдад мэдэгдэхийг хүсдэггүй аж. Гэтэл хакеруудын гайгаар өөрсдийн сексийн дур хүсэл, сонирхлын талаар хэрэглэгчид өөр хоорондоо захидал солилцож байсан нь нийтэд ил болсон байна.
Үүнтэй холбогдуулан, Brazzers сайтынхан мэдэгдэл гаргаж, гадны компаниар хийлгэсэн программ хангамжид алдаа гарснаар мэдээллүүд алдагдсан гэжээ.