10 ТОНН ЦАЙРУУЛСАН САМАР ХУРААН АВЧЭЭ

406

10 ТОНН ЦАЙРУУЛСАН САМАР ХУРААН АВЧЭЭ

 

Есдүгээр сарын 07-ний өдөр Яармагийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний цайруулсан самар ачиж явсан иргэн С-ийг саатуулсан байна.


Самрыг Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн гэх бөгөөд "Хино" маркийн авто машинд 10 орчим тонныг дүүргэж ачсан байжээ. Иргэн С-ийг "Ойн тухай хууль тогтоомж"-ийг санаатайгаар зөрчиж гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан тул ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгуулахаар шилжүүлсэн байна.


 
НМХГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>