Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 98 дугаарт оржээ

1270
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 98 дугаарт оржээ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2014-2015 оны Дэлхийн Өрсөлдөх чадварын тухай илтгэл хэвлэгдэн гарчээ.

Уг илтгэлд Монгол Улс 2014-2015 оны байдлаар өрсөлдөх чадварын үзүү­лэлтээрээ өнгөрсөн оноос есөн байраар урагшилж, нийт 144 орноос 98 дугаар байранд эрэмбэлэгдсэн бай­на.

Манай улс өнгөрсөн жил энэ үзүүлэлтээр 148 орноос 107 дугаарт, 2012 онд 144 орноос 93 дугаарт орж байсан юм.
Илтгэлд Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгарч буй гол саад бэрхшээлүүд нь хүнд суртал, инфляцийн өндөр түвшин, боловсролтой бэлтгэгдсэн ажиллах хүч­ний хомсдол, хөрөнгө оруу­лалтын тогтворгүй бодлого, орчин болохыг онцолжээ.
Өглөөний сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>