Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан

414

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Бүх нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 3-8 метр. Шөнөдөө 6-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар  шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>