|
Видео

Шинэ мэдээ

iPhone 7 Plus-ийн эхний багц худалдаанд гарахаасаа өмнө дуусчээ

iPhone 7 Plus-ийн эхний багц худалдаанд гарахаасаа өмнө дуусчээ

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Apple компани шинэхэн iPhone утасныхаа борлуулалтын талаар мэдээлжээ.

 

Өнгөрсөн Баасан гарагт урьдчилсан захиалга нь дэлхийн 28 оронд эхэлсэн iPhone 7, iPhone 7 Plus утасны худалдаа маргаашийн Баасан гарагт эхлэх юм.

Гэтэл iPhone 7 Plus утасны үйлдвэрээс гарсан эхний багцын бүх өнгө зөвхөн урьдчилсан захиалгаар эзнээ олж дууссан байна.

Мөн iPhone 7 буюу жижиг загварын гялгар хар (Jet Black) өнгөтэй хувилбар нь дууссан гэнэ.

"Бид хэрэглэгчдээ тэвчээртэй хүлээхийг хүсч байна. Шинэ iPhone авахыг хүссэн хүн бүрт бид аль болох түргэн хүргэхээр ажиллаж байгаа” хэмээн Apple-ийн хэвлэлийн төлөөлөгч Трюди Мюллер мэдээлэлдээ дурджээ.

Apple маргааш буюу Баасан гарагт нээгдэх худалдааны үеэр бүх төрлийн загварыг дэлгүүрүүддээ хүргэхээр чармайн ажиллаж байгаа гэнэ.

Уламжлал ёсоор Apple худалдаа эхэлсний эхний амралтын өдрүүдийн (weekend) борлуулалтын тоо хэмжээг зарладаг бөгөөд эхний ийм мэдээлэл ирэх долоо хоногийн сүүлээр гарах магадлалтай байна..

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.