Начин, харцага цолтой хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

228
Начин, харцага цолтой хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээЭнэ жилийн баяр наадмаар хүчит бөхийн барилдаанд 18 начин, зургаан харцага, заан, арслан, аварга цолтон шинээр төрсөн билээ. МҮБХ, Олимпийн хороотой хамтарч, тав давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ руу дээж явуулан шинжлүүлдэг. Эх сурвалжийн хэлж буйгаар дөрвөн бөхийн шинжилгээнээс допинг илэрсэн байна. "Начин, харцага цолтой хоёр бөхөөс допинг илэрсэн. Дээрх хоёр бөхөд энэ талаар мэдэгдээд байгаа" гэв. Удахгүй хоёр бөхийн нэрийг олон нийтэд зарлах аж. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.