Төмөр замгүй ТАВАНТОЛГОЙ үнэ хүрэхгүй

802

Төмөр замгүй ТАВАНТОЛГОЙ үнэ хүрэхгүй

 

Тавантолгой ордыг БНХАУ-ын талтай хамтарч хөдөлгөх шивнээ идэвхжлээ. Улмаар тус улсын төрийн өмчит Шэньхуа группээс 30-40 жилийн хугацаагаар дөрвөн тэрбум ам.доллар зээлж, эдийн засгийн хямралыг гэтлэх хувилбар гарч ирэх магадлалтай аж. Ирэх оноос эхлэх "Чингис”, "Самурай”, "Мазаалай” тэргүүтэй өрийг үүгээр тэглэж, зээлийн урт хугацааны эргэлт хийх боломжгой гэнэ. Эх сурвалжуудцын зүгээс ирэх сард урд хөршид болох УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалыг үүнтэй холбон тайлбарлаж байна. Хэдхэн хоногийн болж өнгөрсөн УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах боломж болон нүүрсний ханшийн өсөлтийг хэд хэдэн гишүүн сехсөн.

 

Гэвч Засгийн газар эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөг намрын чуулганаар танилцуулна гэсээр Тавантолгойн талаар баримтлах бодлогоо энэ удаад хөшигний ард үлдээв. Үнэхээр ч эдийн засгаа аврах хөзрийн жагсаалтад Таванголгойн лиценз байх нь цаг хугацааны асуудал. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний ханш огцом сэргэлт авсан энэ үед Засгийн газрын цогц төлөвлөгөөнд 5.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал багтах нь мэдээж. Хэрэв багтаахгүй бол УИХ гүйцэтгэх засаглалаас шаардаж таараа. Харин хөрөнгө оруулалт татах уу, нүүрсээ барьцаалах уу гэдгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх учиртай. Ямартай ч УИХ-д 65 кнопоор үнэмлэхүй олонх байгаа эрх баригчид Тавантолгойг ирэх дөрвөн жилийн хугацаанд хөделгөнө. Гэхдээ яаж.

 

200 АМ.ДОЛЛАРЫН НҮҮРСИЙГ МАНАЙХ 27-ООР ЗАРЖ БАЙНА.

БНХАУ өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүрсний олборлолтын хэмжээнд хязгаарлалт тогтоож, жилийн 33 0хоногт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байсныг 276 болгож хязгаарласан нь коксжих нүүрсний ханш долоон сарын дотор 150 хувиар өсөхөд голлон нөлөөлжээ. Ийнхүү огцом өссөн коксжих нүүрсний ханш хамгийн сүүлд тонн нь 200 ам.долларт хүрсэн бөгөөд энэ онд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн түүхий эдээр тодорч, шинжээчдийн таамаг эвдэгдэв. Тавантолгойн бүс нутгаас экспортод гарж буй коксжих нүүрс голдуу Өвөрмонголын Бугат хотын гангын үйлдвэрт нийлүүлдэг. Харин "Эрдэнэс-Тавантолгой” компани уурхайн аман дээрээсээ 27 ам.доллараар зарж байна. Зах зээлийн ханшнаас хэт доогуур энэ үнэлгээг ирэх сараас шинэчлэн тогтоож, ердөө гурван ам.доллараар юмэх талаар компанийн удирдлагууд мэдээлж байгаа. Учир нь тээврийн, түүхий нүүрсийг угааж баяжуулах, агуулахын болон татварууд ордоггүй юм байна. Эдгээр өртгийг шингээвэл өөр үнэ яригдах аж. Нүүрсний зах зээлийн үнийг зарладаг БНХАУ-ын Sxcoal.com аргачлалаар тооцоход Тавантолгойн нүүрс 79 ам.доллараар үнэлэгдэх болов. Харин манайхны хийсэн тооцоогоор тээвэрлэх, угааж баяжуулахад, татвар болон бусад холбогдох зардлууд болох 56 ам.долларын зардлыг нэмэхэд 83 ам.доллар орчим хэлбэлзэж байна. Урд хөрш коксжих нүүрсний дэлхийн хамгийн том хэрэтэгч бөгөөд жилд дунджаар 560-650 сая тонныг хэрэглэдэг. Үүний 10 хүрэхгүй хувийг импортоор авдаг бөгөөд тус улсын дотоодын олборлолтоо хумих бодлогоо тогтвортой баримталбал, нүүрсний ханш тогтвортой байх юм.

 

"ЧАЛКО”-ИЙН ГЭРЭЭ НҮҮРСНИЙ САЛБАРЫН ДӨНГӨ БОЛОВ

Дээр дурдсанчлан манайх Хятадын хойд хэсэг буюу Өвөрмонголын харьцангуй хямд үнэ ноёлсон зах зээлд нийлүүлэгддэгээс гадна нүүрсний худалдааны гэрээг улирлаар эсвэл түүнээс дээш хугацаагаар хийдэгтэй холбоотой. Энэ жишгээр олон улсын зах зээл дээр үнэ нь бүр өсч тонн нүүрс сая ам.доллар хүрсэн ч "Чалко”-гийн өрийг төлж дуусахаас нааш манайд

БНХАУ-д нүүрс нийлүүлэгчид ийм хэмжээний зам туулдаг:

Канад - 20500 км Колумба - 16500 км ӨАБНУ - 15100 км Мозамбик - 10600 км АНУ - 11500 км Австрали - 7300 км Индонези - 5800 км Монгол Улс -267 км

огт хамаарахгүй. Тус компанитай гэрээлсний дагуу одоогийн эрх баригч болох МАН 2012 оны сонгуулийн өмнө оноо авах зорлигоор БНХАУ-ын өмчит "Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж, иргэн бүрт 21 мянган төгрөг тараасан. Нүүрсээр төлөх нөхцөлөөр урьдчилж авсан энэхүү зээлийн үлдэгдэл болох 95 сая ам.долларыг өнөөдөр ч барагдуулж буй. Хэрэв нэг сая тонныг нүүрсээр төлсөн тохиолдолд үлдсэн төлбөрийг нь бэлэн мөнгөөр хийх боломжтой. Үүнээс харахад, "Эрдэнэс-Тавантолгой” 18.4 сая.тн коксжих нүүрс экспортолсон ч өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсан АН-ынханд "Чалко”-гийн өрийг тэглэх сонирхол байсангүй. Энэ хэрээр "Эрдэнэс-Тавантолгой” компани, нүүрсний салбар алдагдал хүлээсэн. Уг зээл жилийн 10.4 хувийн хүүтэй, "Эрдэнэс-Тавантолгой” комиани сард дунджаар нэюг сая орчим ам.долларын хүү төлж ирсэн. Тус компани нүүрсээ өнөөгийн ханшаар борлуулсан тохиолдолд ирэх онд өрөө бүрэн дуусгах тооцоо бий. Энэ өрийг тэглэснээр "Эрдэнэс-Тавантолгой” нүүрсний ханшаа удирдах боломж нь нээгдэх юм. Нөгөө галаар Тавантолгойн ордоос ганцхан компани үйл ажиллагаа явуулдагтүй. "Энержи Ресурс”, ‘Тавантолгой” компаниуд бөөр нийлүүлэн нүүрс олборлодог. Гэвч "Эрдэнэс-Тавантолгой” компани "Чалко”-гийн гэрээнд баригдан нүүрсээ хямд нийлүүлдэг нь ханш өсгөх нөхцөлийг хязгаарлаж буй. Өөрөөр хэлбэл, "Чалко”-гийн гэрээ нүүрсний экспортыг бүхэлд боомилж байгаа юм. Гашуунсухайт боомтоор гарах нүүрсний экспортын хэмжээ наймдугаар сард өмнөх сараасаа 65.7 хувиар өсч, 1.22 сая тонн болсон байна. Үүнд, "Эрдэнэс-Таванголгой” компанийн Цанхийн зүүн уурхайн олборлолт эхэлсэн нь голлон нөлөөл байх жишээтэй. Энэ оны эхний найман сарьш байдлаар Гашуунсухайтьш боомтоор экспортын 80 орчим хувийг тус компанийн нүүрс эзэлж, тус ордоос хоногт 500-600 машин нүүрс ачиж байгаа аж.

 

ТӨМӨР ЗАМТАЙ ТАВАНТОЛГОЙ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨНӨ

Уул уурхайн салбар ДНБ-ний 16.1, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67.2, экспортын орлогын 78.8 хувийг дангаараа бүрдүүлж байгаа. Товчхондоо, Монгол бол уул уурхай түшиглэн улс. 2012 оноос хойш Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш 2-3 дахин унаж, түүнээс олох орлого төдий чинээгээр буурсан. Гэхдээ манайд шууд нөлөөлөөгүй ч нүүрсний үнэ сэргэж эхэллээ. Энэ бол манайд сайны дохио. Харин үүнээс хэдий хэмжээний ашиг хүртэх нь түүхий эд нийлүүлэгчдийн дунд өрнөж буй өртгийн өрсөлдөөн хэрхэн оролцохоос шалтгаалах юм. Ялангуяа овор ихтэй нүүрсний тээвэрлэлтийн салбарт хэн түрүүлж хөдөлсөн нь илүү хожиж байна. Нүүрс экспортлогч орнууд 2019 он пзхэд 270 сая тонн нүүрс нэмж тээвэрлэх боломж бүхий дэд бүтцийг шинээр барихаар ажиллах болжээ. Тухайлбап, Австрали нүүрсний салбарын дэд бүтцээ өргөтгөж 2019 он хүчин чадлаа 32 сая тонноор нэмэгдүүлэхэд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Улмаар зах зээлийн өрсөлдөөн улам бүр гүнзгийрч, олборлох зардал, тээвэрлэлтийн өртгийг бууруулсан улс орнууд нүүрс экспортын өрсөлдөөнд давамгайлах нөхцөл бүрдсэн болохыг судлаачид онцолжээ. Ийнхүү манай өрсөлдөгчид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд их хэмжээний хөрөнгө хаях нь.

 

 

Харин Монгол Улс 6000 мянган цэрэг сургахад 24 тэрбум төгрөг төсөвлөж, нүүрс үнс боллоо гэхээс өөр үггүй суугаа. Далайд гарцгүйн зовлонтой манай улсын хувьд төмөр замыг онцгойлон чухалчлан авч үзэх учиртай. Төмөр замын сүлжээг хөгжүүлсэн тохиолдолд уул уурхай түшиглэсэн манай улс олон улсын тавцанд өрсөлдөнө. Мөн ЕвоАзийг холбох гүүрийн үүргийг гүйцэтгэх юм. Тодруулбал, Тавантолгой ордын 7.4 тэрбум тонн нүүрсийг дээрх улсуудад тухайн үеийн зах зээлийн ханшаар нь нийлүүлнэ. Ингэхдээ бага өртгөөр тээвэрлэж байж ашиг олно. Ялангуяа Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 267 километр замын гол үүрэг энэ. Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор одоогийн тээврээс зардал 50 хувиар буурч, нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Улмаар жилд 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр тээюрлэх боломжтой юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ чиглэлийн зам багтсан бөгөөд "Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор”-ын эхлэх цэгээр энэ чиглэлийн төмөр зам тодроод буй нь олзуурхууштай. Энэ төмөр замыг байгуулсан хойно, дэлхийн ханш унасан ч экспортынхоо биет хэмжээгээр алдагдлаа нөхөж болно. Нөгөө талаар үнийн нэг цонхны бодлого хэрэгжүүлэхэд хялбар хувилбар. Харамсалтай нь нүүрсний ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх 267 километр төмөр замын одоогийн ТЭЗҮ өмнөд хөршийн төмөр замаас хол зөрсөн болохыг Ерөнхий сайд мэдээллээд буй. Иймд энэ Засгийн газар Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэх зорилтоо төмөр замын уулзварийг нэгтгэхээс эхлэх болчихоод байгаа юм.



Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>