Хүүхдийг зургаан настайгаас нь “Казино” боловсрол эзэмшүүлнэ

1319

Хүүхдийг зургаан настайгаас нь “Казино” боловсрол эзэмшүүлнэТаны харж байгаа энэ зураг бол ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурах бичиг.  Монголын боловсролын салбар, тэр дундаа бага, дунд сургуулийн сургалт  ямархуу байдалтай байгааг энэ жишээгээр харж болно.

Биднийг хүүхэд байхад сурах бичгийн номын хуудаснаа "Аав нь чамд дөрвөн алим өгчээ. Чи дүүдээ хоёрыг нь өгсөн бол чамд хэдэн алим үлдэх вэ" ч гэдэг юм уу хүүхдийн насанд тохирсон сэтгэхүйн бодлогоор тооны ухаанд сургаж байсан. Гэтэл орчин цагийн  хүүхдүүдийн оюун ухаанд  зургаахан  настайгаас нь эхлэн казино, архи, мөнгө, мөрийтэй тоглоом, хүчирхийлэл бол энгийн зүйл  гэсэн ойлголтыг суулгаж байгаа нь харамсалтай.

Мөн дараагийн зураг бол  энэ жилийн 11 дүгээр ангийн  сурах бичиг. Төрийн далбааг ингээд л хэвлэсэн байна. Хэн нь хаанаа ч хянаж шалгадаг юм бүү мэд. "Доорхи зургийг харж төрийнхөө далбааг тайлбарлаарай” гэж бичсэн мөртлөө таван хошуутай зураг байх аж.

Үүнийг яаж утга төгөлдөр тайлбарлахыг ном хэвлэсэн, зохиосон, хянасан хүмүүс болон Боловсролын яамныханаас асуумаар байна. Өндөр хөгжилтэй улсад хүүхэд бол ирээдүйд улс орныг тодорхойлох гол "Үндэсний баялаг” гэж үзэн, эцэг эх нь ч буруу хүмүүжил олгохоос сэргийлэн хянаж "Төрийн халдашгүй хамгаалалт”-ад байдаг. Төр засаг нь сургууль цэцэрлэгээ нэмэхгүй байж, Боловсролын яам нь бага ангийн сурах бичгийг байнга, бараг жил болгон сольж, биенес хийж байгаа мөртлөө Монгол ёс ахуй, үндэс сууриас нь таслаж, мартуулах бодлого явуулаад байгааг юу гэж ойлгох вэ.

Энэ талаар бид эргэн хөндөх болно. 

 

Ч.Амартүвшин Uls.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>